ВИДЕО: АНУ-ын "Intuitive Machines" хувийн компани саран дээр буухаар анхны сансарын хөлгөө SpaceX-ын пуужинг ашиглан хөөргөжээ

ВИДЕО: АНУ-ын "Intuitive Machines" хувийн компани саран дээр буухаар анхны сансарын хөлгөө SpaceX-ын пуужинг ашиглан хөөргөжээ

АНУ-ын Хьюстонд төвтэй Intuitive Machines хувийн компани Флорида мужийн Канаверал хошуунаас саран дээр буух "Odyssey" сансрын хөлгийг анхны нислэгээ өчигдөр /2024.02.15/ эхлүүлсэн байна. "Odyssey" сансрын хөлгийг хөөргөхөд SpaceX компанийн "Falcon-9" пуужинг ашигласан ба хөөргөхөд ашигласан тус пуужин дэлхийд аюулгүй газардсан байна. 

Мөн энэ сарын 22-нд сарны өдөр Intuitive Machines хувийн компанийн хөөргөсөн "Odyssey" сансрын хөлөг сарны  өмнөд туйлын ойролцоо газардана гэж мэргэжилтнүүд төлөвлөж байгаа аж. Хэрэв энэхүү нислэг амжилттай болбол Intuitive Machines саран дээр сансрын хөлгөө амжилттай буулгасан анхны хувийн компани болох юм.

Эх сурвалж: BBC