ОХУ-ын Белгород хотод пуужингийн цохилт өгсөн талаар Украины тал ямар нэг тайлбар хийгээгүй байна

ОХУ-ын Белгород хотод пуужингийн цохилт өгсөн талаар Украины тал ямар нэг тайлбар хийгээгүй байна

Өнгөрөгч пүрэв гараг /2024.02.08/-т Оросын арми Украины бүс нутгууд руу их хэмжээний пуужингийн довтолгоо хийсэн юм. Энэ үеэр Украины Харьков мужийн Чугуев хотын орон сууцны хороололд хоёр пуужин унасан байна. 

Тэгвэл өчигдөр /2024.02.15/ ОХУ-ын Белгород хот пуужингийн довтолгоонд өртсөн байна. Үүний улмаас зургаан хүн амиа алдаж, 17 хүн шархадсан. Үүний дотор нэг хүүхэд амиа алдаж, дөрвөн хүүхэд шархдсан" гэж бүс нутгийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Украины тал Белгород руу цохилт өгсөн талаар ямар ч тайлбар хийгээгүй байгаа аж. Харин ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас, "Киевийн дэглэмийн олон харвах пуужингийн системийг ашиглан террорист халдлага үйлдэх гэсэн оролдлогыг таслан зогсоосон. Белгород мужийн нутаг дэвсгэр дээгүүр агаарын довтолгооноос хамгаалах 14 пуужинг устгасан" гэжээ. 

Эх сурвалж: BBC