"Оросын сөрөг хүчний удирдагч А.Навальный шоронд бие нь гэнэт муудаж, нас барсан" гэх мэдээлэл гарчээ

"Оросын сөрөг хүчний удирдагч А.Навальный шоронд бие нь гэнэт муудаж, нас барсан" гэх мэдээлэл гарчээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальный өнөөдөр /2024.02.16/ Ямало-Ненецк дүүргийн Холбооны хорих газарт нас барсан гэх мэдээлэл гарчээ. Тодруулбал, А.Навальный шоронгийн дэглэмээр гадаа салхилж орж ирээд бие нь муудаж ухаан алдаад дахин сэргэлгүй нас барсан гэжээ. 

Энэ талаар Оросын ТАСС агентлаг, "А.Навальныйгийн үхлийн шалтгааныг тогтоож байна" гэж мэдээлсэн байна. Мөн тус улсын зарим хэвлэлд, "А.Навальный цус харвалтын улмаас нас барсан" гэсэн байна. Харин А.Навальныйгийн өмгөөлөгч Леонид Соловьев, “Навальныйгийн гэр бүлийн хүсэлтээр би юу ч хэлэхгүй. Өнгөрөгч лхагва гарагт А.Навальный өмгөөлөгчтэйгөө уулзсан. Тэр үед бүх зүйл сайхан байсан" гэжээ.

Эх сурвалж: Varlamov news