"В.Путин миний гэр бүл, нөхрийн минь өмнө хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх болно" А.Навальныйны эхнэр Юлия мэдэгджээ

"В.Путин миний гэр бүл, нөхрийн минь өмнө хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх болно" А.Навальныйны эхнэр Юлия мэдэгджээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный тус улсын шоронд хоригдож байхдаа өчигдөр /2024.02.16/ нас барсан гэсэн мэдээлэл гарсан. Түүнийг шоронгийн дэглэмээр гадаа салхилж орж ирээд бие нь муудаж ухаан алдаад дахин сэргэлгүй нас барсан гэсэн юм.  Харин түүнийг амь насыг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хороосон гэх хүмүүс ч олон байна. Мөн дэлхийн олон арван орны удирдагчид Алексей Навальныйнд эмгэнэл илэрхийлж байна. 

Тэгвэл түүний эхнэр Юлия Навальная Мюнхений Германд болж буй бага хурлын үеэр мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр, “Би энд гарч ирэх үү, эсвэл хүүхдүүд рүүгээ шууд нисэх үү гэж удаан бодсон. Харин дараа нь Алексей миний оронд юу хийх бол гэж бодсон. Тэгээд тэр энд байх байсан, тэр энэ тайзан дээр байх байсан гэдэгт итгэлтэй байна. ОХУ-ын засгийн газрын эх сурвалжаас л авдаг аймшигт мэдээнд итгэх эсэхээ мэдэхгүй байна.

Учир нь олон жилийн турш, та нар бүгд үүнийг мэдэж байгаа, бид В.Путин болон түүний засгийн газарт итгэж чадахгүй, тэд үргэлж худал хэлдэг. Гэхдээ хэрэв энэ үнэн бол В.Путин болоод түүний эргэн тойронд байгаа бүх хүмүүс, В.Путины найзууд, түүний засгийн газар манай улс, миний гэр бүл, нөхрийн өмнө хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх болно гэдгээ мэдээсэй гэж би хүсч байна. Энэ өдөр тун удахгүй ирнэ.

Би бүх дэлхийн хамтын нийгэмлэг, энэ танхимд байгаа бүх хүмүүс, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст уриалж, бид хамтдаа нэгдэж, энэ бузар мууг ялахыг хүсч байна. Мөн энэ дэглэм болон Владимир Путин сүүлийн жилүүдэд миний эх оронд, манай Орос улсад хийж буй бүх аймшигт үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой" гэжээ.