ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйны дурсгалыг хүндэтгэх жагсаал дэлхийн олон оронд болж байгаа ажээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйны дурсгалыг хүндэтгэх жагсаал дэлхийн олон оронд болж байгаа ажээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный тус улсын шоронд хоригдож байхдаа өчигдөр /2024.02.16/ нас барсан. Түүний үхэлд олон улс орны хүмүүс ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг буруутгаж байна.

Тухайлбал,  АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, "Алексей Навальный өөрийн итгэл үнэмшлээ аймшиггүй хамгаалагч байсан. Тэрээр авлигатай тэмцэж, олон сая хүнийг урамшуулж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хууль дээдлэх ёс, ард түмний өмнө хариуцлага хүлээдэг Орос орны төлөөх шаардлагаасаа хэзээ ч ухарч байгаагүй" гэж мэдэгджээ. Мөн Испани, Канад, Швейцарь, Ирланд, Мексик, Вьетнам, Канад, Уругвай зэрэг дэлхийн олон оронд ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный нас барсан явдалд эмгэнэл илэрхийлэх ёслол болж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC