ВИДЕО: А.Навальныйгийн дурсгалд зориулсан жагсаалын үеэр Оросын хотуудад иргэдийг баривчлах ажиллагаа явагджээ

ВИДЕО: А.Навальныйгийн дурсгалд зориулсан жагсаалын үеэр Оросын хотуудад иргэдийг баривчлах ажиллагаа явагджээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный тус улсын шоронд хоригдож байхдаа өчигдөр /2024.02.16/ нас барсан. Алексей Навальный шоронгийн дэглэмээр гадаа салхилж орж ирээд бие нь муудаж ухаан алдаад дахин сэргэлгүй нас барсан гэсэн ч, түүний үхэлд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг олон хүн буруутгаж байгаа юм. 

Тэгвэл ОХУ-ын олон хотуудад Алексей Навальныйны дурсгалыг хүндэтгэх цуглаан болж байгаа аж. Харин А.Навальныйгийн дурсгалд зориулсан оросын Москва, Санкт-Петербург зэрэг хотуудад болсон жагсаалын үеэр баривчлах ажиллагаа явагдсан талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлжээ. 

ВИДЕО: 

Мөн Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили, "Эрх чөлөөний төлөөх баатарлаг эсэргүүцлийн хамгийн авъяаслаг тэмцэгч Алексей Навальный Оросын ерөнхийлөгч В.Путины гарт амиа алджээ. Миний бодол, залбирал Алексейгийн эхнэр, охинтой хамт байна" гэжээ. 

Эх сурвалж: Varlamov news