ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн дурсгалыг хүндэтгэхээр цугласан 150 гаруй иргэнийг 14 хүртэлх хоногийн хугацаатай баривчилжээ

ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн дурсгалыг хүндэтгэхээр цугласан 150 гаруй иргэнийг 14 хүртэлх хоногийн хугацаатай баривчилжээ

ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный нас барсан тухай түүний хоригдож байсан шоронгийн захиргаа өнгөрсөн баасан гарагт буюу хоёрдугаар сарын 16-ны өдөр зарласан.

Алексей Навальныйн цогцос хаана байгаа болон хэрхэн нас барсан талаар Оросын эрх баригчид тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан хэвээр байгаа юм. Навальныйн ээж Людмила Навальная болон өмгөөлөгч нь түүний хоригдож байсан IK-3 хорих ангид очсон ч шүүх шинжилгээний хариу гарсны дараа шарилыг өгнө гэж шоронгийн удирдлага мэдэгджээ. 

Мөн амралтын өдрүүдэд Навальныйн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ ОХУ-ын олон хотод өрнөж, цагдаа нар хүчээр тарааж байгаа талаар BBC мэдээлж байгаа юм. Тухайлбал, Оросын 32 хотод болсон дурсгалын арга хэмжээнд оролцсон 350 гаруй хүнийг саатуулсан бөгөөд зөвхөн Санкт-Петербургт л гэхэд 154 хүнийг 14 хүртэлх хоног хорих ялаар шийтгэжээ.