"Хүүгээ хүн ёсоор оршуулах боломж олгох"-ыг А.Навальныйны ээж Оросын Ерөнхийлөгч В.Путинээс хүсжээ

"Хүүгээ хүн ёсоор оршуулах боломж олгох"-ыг А.Навальныйны ээж Оросын Ерөнхийлөгч В.Путинээс хүсжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный тус улсын шоронд хоригдож байхдаа энэ сарын 16 /2024.02.16/-нд нас барсан. Түүний цогцсыг ар гэрийнхэнд нь өгөхгүй байгаа мөн түүний үхлийн талаар Оросын эрх баригчдын зүгээс ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна. Түүний цогцос хаана байгаа нь одоог хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд цогцос хүлээн авах ар гэрийнх нь ажиллагааг Оросын эрх баригчид удаа дараа зогсоосон  байна.

Өчигдөр гадаадын зарим хэвлэлд дурдсанаар Алексей Навальныгийн цогсыг химийн шинжилгээнд оруулсны дараа тодруулбал 14 хоногийн дараа ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Харин түүний ээж өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандан “Миний хүү бурхан болоод тав хонолоо. Гэвч надад хүүгийн маань цогцсыг өгсөнгүй, тэр бүү хэл хаана байгаа нь ч тодорхойгүй байна. Иймд би ерөнхийлөгч танд хандаж байна. Энэ асуудлыг зөвхөн та л шийдэж чадна. Хүүгээ хүн ёсоор оршуулах боломжыг надад олгохыг хүсэж байна” гэж мэдэгджээ. Мөн талийгаачийн эхнэр Юлия Навальная өнгөрсөн даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ "ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг нөхрийг нь  хөнөөн, нуусан хэмээн шууд буруутгасан ба түүний цогцсыг Новичок хэмээх хорт бодисыг биеэс нь арилах  хүртэл нууж байна” гэж мэдэгдээд байгаа юм.