БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин автомашин бэлэглэсэн тухай "Al Jazeera" мэдээлжээ.
Энэхүү бэлгийн машин нь ОХУ-д үйлдвэрлэсэн бөгөөд машиныг хоёрдугаар сарын 18-нд Ким Чен Уны ахлах туслахууд болон эгч Ким Ё Жонд хүлээлгэн өгсөн гэж Солонгосын төрийн мэдлийн төв мэдээллийн агентлаг (KCNA) даваа гарагт мэдэгдсэн байна.
Харин Ким Чен Ун В.Путинд талархал илэрхийлсэн бөгөөд "энэ бэлэг нь БНАСАУ, ОХУ-ын дээд удирдагчдын хувийн онцгой харилцааг тод харуулж байна" гэж KCNA мэдээлэв. Мөн Хойд Солонгост бүх “тээврийн машин” нийлүүлэхийг хориглосон байдаг бөгөөд Путины бэлэг НҮБ-аас Пхеньяны эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөн байгаа аж.