ВИДЕО: Дуучин Мадонна тоглолтынхоо үеэр тайзан дээр унажээ

ВИДЕО: Дуучин Мадонна тоглолтынхоо үеэр тайзан дээр унажээ

Өнгөрсөн ням гарагт Сиэтл хотод болсон "Celebration" тоглолтын үеэр дуучин Мадонна тайзан дээр унажээ. Өдгөө 65 настай тэрээр 1986 оны хит дуу болох “Зүрхээ нээ” дуугаа хүргэж байх үед нь бүжигчин залуу санамсаргүй сандлаас нь унагаасан юм. Гэсэн ч туршлагатай дуучин шүтэн бишрэгчдээ гонсойлгохгүйн тулд тэр дороо босож үзүүлбэрээ үргэлжлүүлсэн бөгөөд бүжгийн хөдөлгөөнөө ч алдаагүй хийж гүйцэтгэжээ. Үзэгчид ч түүний бяцхан алдааг ойлгон хүлээн авч алга ташилтаар таслаагүй байна.

Тоглолтын дараа дээрх явдлын талаар шүтэн бишрэгчдийн хуваалцсан зураг, дүрс цахим орчинд идэвхтэй тарж эхэлсэн байна.