АНУ-ын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон трансжендэр тоглогч гурван эмэгтэйг гэмтээжээ

АНУ-ын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон трансжендэр тоглогч гурван эмэгтэйг гэмтээжээ

АНУ-ын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд эсрэг талын хэд хэдэн тоглогчийг гэмтээсэн трансжендер тоглогчийн бүрэлдэхүүнтэй баг аварга болж, биологийн эрэгтэйчүүдийг хүйсийн онцлогоос нь хамааруулан эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох нь хууль бус хэмээн маргаан үүсгэв.

Хоёрдугаар сарын 20-ны өдөр "Daily Mail" сонинд мэдээлснээр, АНУ-ын Массачусетс мужийн ахлах сургуулийн охидын сагсан бөмбөгийн багийн гурван тоглогч эсрэг багийн трансжендэр тоглогчтой тоглож байгаад бэртсэн байна. Энэ нь гэмтсэн тоглогчтой багт хүнд цохилт болж, хэд хоногийн дараа хийхээр төлөвлөсөн тоглолтуудад нөлөөлнө гэж үзэн тоглолтоо зогсоож, трансжендер тоглогчтой баг ялалт байгуулсан.

Тухайн тоглогч хүйсээ солиулах мэс засал хийлгээгүй гэж таамаглаж байгаа аж. "Fox News" агентлаг тоглолтын албаны хүнээс иш татан трансжендер тоглогчийг 182 см өндөр, сахалтай гэж мэдээлсэн байна. Үүний дагуу эмэгтэй багт биологийн эрэгтэй хүнийг “эмэгтэй” гэж оруулах нь шударга бус үйлдэл гэдгийг онцолсон ч тухайн тоглогчтой баг өнөөдрийг хүртэл ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна.