Туркэд үйлдвэрлэсэн тав дахь үеийн “Kaan” сөнөөгч онгоц анхны нислэгээ амжилттай үйлджээ. Сөнөөгч онгоц Анкарагийн ойролцоох Мюртед баазаас хөөрч, богино хугацааны туршилтын нислэг хийснийхээ дараа амжилттай газардсан байна. Уг сөнөөгч онгоцыг “Үндэсний байлдааны нисэх онгоц” хөтөлбөрийн хүрээнд “Turkish Aerospace Industries” компани 2017 оноос зохион бүтээж эхэлсэн бөгөөд 2028 оноос олноор нь үйлдвэрлэж эхлэх төлөвтэй байна.
Техникийн үзүүлэлтүүдээрээ уг онгоц Америкийн F-35 сөнөөгчөөс давуу бөгөөд цаашдаа Агаарын цэргийн хүчний зэвсэглэлд буй F-16 сөнөөгч онгоцыг орлоно гэж Туркийн эрх баригчид өмнө нь мэдэгдэж байсан юм.