Их Британи улс А.Навальныгийн үхэлтэй холбогдуулан ОХУ-ын шоронгийн дарга нарт хориг тавьжээ

Их Британи улс А.Навальныгийн үхэлтэй холбогдуулан ОХУ-ын шоронгийн дарга нарт хориг тавьжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный тус улсын шоронд хоригдож байхдаа энэ сарын 16 /2024.02.16/-нд нас барсан. Түүний цогцсыг ар гэрийнхэнд нь өгөхгүй байгаа мөн түүний үхлийн талаар Оросын эрх баригчдын зүгээс ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна. Түүний цогцос хаана байгаа нь одоог хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд цогцос хүлээн авах ар гэрийнх нь ажиллагааг Оросын эрх баригчид удаа дараа зогсоогоод байна.

Тэгвэл Их Британи сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн нас барсан Арктикийн хорих колонийг хариуцсан ОХУ-ын шоронгийн зургаан даргыг улсын хилээрээ оруулахгүй хэмээн мэдэгджээ. Их Британийн засгийн газар Навальныйгийн цогцсыг нэн даруй ар гэрийнхэнд нь өгч, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн, ил тод явуулахыг уриалсан байна. Энэ нь Навальныгийн үхэлтэй холбогдуулан хориг арга хэмжээ авч буй анхны улс болж байгаа юм. Навальныйгийн үхэл болон Украинд үргэлжилж буй дайны улмаас ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээний талаараа АНУ мөн баасан гарагт танилцуулна гэж мэдэгджээ.

Их Британий хориг тавьсан ОХУ-ын дарга нар:

  • Хурандаа Вадим Константинович Калинин - хорих ангийн дарга
  • Дэд хурандаа Сергей Николаевич Коржов - орлогч дарга
  • Дэд хурандаа Василий Александрович Выдрин - орлогч дарга
  • Дэд хурандаа Владимир Иванович Пилипчик - орлогч дарга
  • Дэд хурандаа Александр Владимирович Голяков - орлогч дарга
  • Хурандаа Александр Валерьевич Образцов - орлогч дарга

Эх сурвалж: BBC