YouTube суваг дээр "эцэг, эхийн блог" хөтөлж байсан зургаан хүүхдийн ээжид "хүүхдүүдээ хүчирхийлсэн" хэргээр 4 жилийн хорих ял оноожээ

YouTube суваг дээр "эцэг, эхийн блог" хөтөлж байсан зургаан хүүхдийн ээжид "хүүхдүүдээ хүчирхийлсэн" хэргээр 4 жилийн хорих ял оноожээ

АНУ-ын шүүх YouTube суваг дээр "эцэг, эхийн блог" хөтөлж байсан зургаан хүүхдийн ээж Руби Фрэнкийг хүүхэд хүчирхийлсэн хэргээр 4 жилийн хорих ял оноожээ. 

Тодруулбал,  Р.Фрэнкийн 12 настай хүү нь өнгөрөгч 2023 оны зун хөл, гартаа шархтайгаар гэрээсээ зугтаж хөршөөсөө хоол, ус хүссэний дараа АНУ-ын аюулгүй байдлын ажилчид түүнийг шалгаж эхэлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад Р.Фрэнк нь 12 настай хүүгээ байнга хүлж, 9 настай охиноо халуун наранд усгүй гадаа ажиллуулж, мөн бусад хүүхдүүдээ өлсгөж, нойр, усгүй байлгадаг байснаа хүлээн зөвшөөрсөн гэж ВВС агентлаг мэдээлжээ. Мөн Фрэнкийн YouTube-ын "8 Passengers" сувгийг устгах үед 2.3 сая хүн тус сувгийн хэрэглэгчээр бүртгүүлсэн байжээ.

Эх сурвалж: BBC