АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Сан Франциско хотод болж буй сонгуулийн сурталчилгаанд оролцохдоо ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг "галзуу" хэмээн нэрлэжээ. Тэрбээр, "Хүн төрөлхтний оршин тогтнох аюул бол уур амьсгалын өөрчлөлт юм. Харин манай дэлхийн новшийн галзуу хүү бол В.Путин" гэжээ.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үүнээс өмнө буюу 2022 оны нэгдүгээр сард "Fox News"-д ярилцлага өгөх үеэхээ "гичийн хүү" гэсэн хэллэг хэрэглэж байжээ. Улмаар дараахан нь Жо Байден түүнээс утсаар уучлалт гуйсан байна.
Харин энэ удаа Жо Байдены хэлсэн "галуу" гэсэн үгэнд В.Путины хэвлэлийн төлөөлөгч Д.Песков, “АНУ-ын төрийн тэргүүний амнаас гарсан бүдүүлэг мэдэгдэл нь ерөнхийлөгч В.Путиныг ямар нэгэн байдлаар гомдоохгүй байх. Гэхдээ энэ нь улс орны хувьд маш том ичгүүр юм. Ноён Жо Байден дотоодын улс төрийн ашиг сонирхлын үүднээс холливудын ковбой маягийн зан авир гаргаж байгаа нь тодорхой байна” гэжээ.
Эх сурвалж: BBC