"А.Навальныйгийн цогцсыг түүний ээжид нууцаар үзүүлсэн" гэж мэдэгджээ

"А.Навальныйгийн цогцсыг түүний ээжид нууцаар үзүүлсэн" гэж мэдэгджээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный тус улсын шоронд хоригдож байхдаа энэ сарын 16 /2024.02.16/-нд нас барсан. Алексей Навальный шоронгийн дэглэмээр гадаа салхилж орж ирээд бие нь муудаж ухаан алдаад дахин сэргэлгүй нас барсан гэж байгаа ч түүний үхэлд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг буруутгах маш олон хүн байгаа юм.

Учир нь А.Навальныйгийн үхлийн шалтгааныг тогтоох шалгалтыг Мөрдөн байцаах хорооноос эхлүүлсэн тул эрх баригчдад түүний цогцсыг 30 хоногийн турш төрөл төрөгсдөд нь өгөхгүй талаар зарим эх сурвалж мэдээлж буй. 

Тэгвэл Алексей Навальныйгийн ээжид хүүгийнх нь цогцсыг үзүүлсэн гэж мэдэгджээ. Тодруулбал тэрбээр, “Би дөнгөж сая Салехард хотын Мөрдөн байцаах хорооны байрнаас гарч ирлээ. Өчигдөр орой тэд намайг нууцаар цогцос руу аваачиж, Алексейгийн цогцсыг үзүүлсэн. Мөрдөн байцаагчид үхлийн шалтгааныг мэдэж байгаа, эмнэлгийн болон хууль эрх зүйн бүх бичиг баримт нь бэлэн байгаа гэсэн” гэжээ. 

Эх сурвалж: BBC