АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Алексей Навальныйгийн эхнэртэй уулзаж, эмгэнэл илэрхийлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Алексей Навальныйгийн эхнэртэй уулзаж, эмгэнэл илэрхийлжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный тус улсын шоронд хоригдож байхдаа энэ сарын 16 /2024.02.16/-нд нас барсан. Алексей Навальный шоронгийн дэглэмээр гадаа салхилж орж ирээд бие нь муудаж ухаан алдаад дахин сэргэлгүй нас барсан гэж байгаа ч түүний үхэлд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг буруутгах маш олон хүн байгаа юм.

Энэ талаар түүний эхнэр Юлия Навальная Мюнхений, “В.Путин манай улс, миний гэр бүл, нөхрийн өмнө хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх болно гэдгээ мэдээсэй гэж би хүсэж байна" гэж мэдэгдсэн. 

Тэгвэл Юлия Навальная Мюнхенийг өчигдөр /2024.02.22/ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хүлээн авч уулзан, түүнд эмгэнэл илэрхийлсэн байна. Энэ үеэрээ Жо Байден, "Алексейн Навальныйны эр зоригийн өв Орос даяар ардчилал, хүний ​​эрхийн төлөө тэмцэж буй тоо томшгүй олон хүмүүст үлдэх болно" гэж мэдэгджээ.