"Оросын эрх баригчид А.Навальныйг нууцаар оршуулахыг хүсэж байна" гэж түүний ээж мэдэгджээ

"Оросын эрх баригчид А.Навальныйг нууцаар оршуулахыг хүсэж байна" гэж түүний ээж мэдэгджээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйгийн үхлийн шалтгааныг тогтоох шалгалт хийгдэж байгаа гэх шалтгаанаар түүний цогцсыг ар гэрийнхэнд нь өгөхгүй байгаа талаар зарим хэвлэл мэдээлж байна. Харин өчигдөр А.Навальныйгийн ээжид түүний цогцсыг нууцаар үзүүлсэн талаар тэрбээр мэдэгдсэн. 

Мөн А.Навальныйгийн ээж, "мөрдөн байцаагчид намайг харлуулж, Алексейг хаана, хэзээ, хэрхэн оршуулах" нөхцөлийг тавьж байна гэж мэдэгджээ.

Тэрбээр, “Тэд Алексейд баяртай гэж хэлэлгүйгээр нууцаар оршуулахыг хүсч байна. Тэд намайг оршуулгын газрын захад шинэхэн булш руу аваачиж, "Хүү чинь энд байна" гэж хэлэхийг хүсч байна. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Тэдний нүд рүү харахад тэд намайг нууцаар оршуулахыг зөвшөөрөхгүй бол хүүгийн минь цогцост ямар нэгэн зүйл хийх болно гэж хэлдэг. Би хүүгийн минь цогцсыг надад яаралтай буцааж өгөхийг шаардаж байна" гэжээ. 

Эх сурвалж: BBC