Испанид хоёр орон сууц шатсаны улмаас дөрвөн хүн нас барж, 15 орчим хүн сураггүй болжээ

Испанид хоёр орон сууц шатсаны улмаас дөрвөн хүн нас барж, 15 орчим хүн сураггүй болжээ

Испанийн Валенсиа хотын хоёр орон сууцны байшин шатаж, дөрвөн хүн нас барж, 15 орчим хүн сураггүй алга болсон талаар тус улсын онцгой байдлын албанаас мэдээллээ.

Уг түймэр Кампанар хорооллын 14 давхар байшинг бүхэлд нь хамарч, зэргэлдээх барилга руу тархсан байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тус барилгад шатамхай өнгөлгөө хийсэн нь гал хурдан тархах боломжийг олгосон гэв. Түүнчлэн түймэрт зургаан гал сөнөөгч, нэг бага насны хүүхэд зэрэг 15 хүн гэмтэж бэртсэн бөгөөд дөрвөн хүн нас баржээ.

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес X хуудсандаа бичихдээ, "Валенси дахь барилгад гарсан аймшигт гал түймэрт гүн эмгэнэл илэрхийлжээ. Би хохирол амссан бүх хүмүүст эв санааны нэгдлээ илэрхийлж, онцгой байдлын ажилтнуудад мөн хүндэтгэл үзүүлэхийг хүсч байна" гэжээ.