Японы Хирошима хотод атомын бөмбөг дэлбэрэх үеэр хайлсан бугуйн цаг дуудлага худалдаагаар 31 мянган ам.долларын үнэд хүрчээ

Японы Хирошима хотод атомын бөмбөг дэлбэрэх үеэр хайлсан бугуйн цаг дуудлага худалдаагаар 31 мянган ам.долларын үнэд хүрчээ

Японы Хирошима хотод атомын бөмбөг дэлбэрэх үеэр хайлсан бугуйн цаг АНУ-ын Бостон хотод болсон дуудлага худалдааны үеэр $31,113-ын үнэд хүрчээ.

Цагийн зүүнүүд яг бөмбөг дэлбэрсэн хугацааг буюу 8:15 зааж зогссон байна. Дэлхийн Хоёрдугаар дайны дараа Японд алба хааж байсан Их Британийн армийн цэрэг Хирошима хотын нуранги дороос уг цагийг анх олж байжээ. Мөн цагийг худалдаж авсан хүн нэрээ нууцалсан байна. Энэ дуудлага худалдаагаар өөр хэд хэдэн түүхийн ховор дурсгал зарагдсан байна.

Уг дуудлага худалдаагаар Мао Зэдуны гарын үсэг бүхий “Улаан Ном” $250,000, АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны гарын үсэгтэй хоёрхон ширхэг үлдсэн банкны чекийн нэг $135,473, саран дээр хөл тавьсан Аполло хөлгийн сансрын нисгэгч Базз Олдрины бэлтгэл ажлын жагсаалтын хуудас $75,533-ын үнээр тус тус зарагджээ.

Эх сурвалж: Associated Press