Өнгөрөгч нэгдүгээр сар /2024.01/-д "Украины арми Азовын тэнгисийн дээгүүр нисэж явсан Оросын А-50 радар илрүүлэгч онгоцыг буудаж сөнөөсөн, мөн Ил-22 агаарын десантын удирдлагын онгоцыг гэмтээсэн" гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл өчигдөр /2024.02.23/ мөн нэг Оросын А-50 радар илрүүлэгч онгоцыг Азовын тэнгисийн ойролцоо, фронтын шугамаас 250 километрын зайд нислэг үйлдэж байхад нь буудаж унагасан гэх мэдээлэл олон улсын хэвлэлүүд гарчээ. Урьдчилсан мэдээллээр А-50 онгоц Краснодарын хязгаар дахь Трудовая Армений фермийн талбайд унаж, гал гарсан ба галыг унтраахад 40 хүн, 14 техник хэрэгсэл оролцсон талаар мэдээлжээ. “Цэргийн баланс 2022” лавлах номд дурдсанаар дайн эхлэхээс өмнө Орос гурван А-50 онгоцтой байжээ.
Эх сурвалж: BBC