А.Навальныйгийн цогцсыг ээжид нь өгчээ

А.Навальныйгийн цогцсыг ээжид нь өгчээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйгийн үхлийн шалтгааныг тогтоох шалгалт хийгдэж байгаа гэх шалтгаанаар түүний цогцсыг ар гэрийнхэнд нь өгөхгүй байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан юм. 

Энэ талаар А.Навальныйгийн ээж, “Тэд Алексейд баяртай гэж хэлэлгүйгээр нууцаар оршуулахыг хүсч байна. Тэд намайг оршуулгын газрын захад шинэхэн булш руу аваачиж, "Хүү чинь энд байна" гэж хэлэхийг хүсч байна хэмээн мэдэгдэж байсан юм.

Тэгвэл А.Навальныйгийн цогцсыг ээж Ждановт өнөөдөр өгсөн байна. Энэ талаар өмгөөлөгч Ярмыш, “Алексейн цогцсыг ээжид нь өгсөн. Үүнийг шаардаж байсан бүх хүмүүст маш их баярлалаа. Оршуулах ёслол болоогүй байна харин эрх баригчид Алексейг зохих ёсоор оршуулахад саад болох эсэхийг бид мэдэхгүй” гэжээ. 

Эх сурвалж: BBC