Есөн газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. Ингэхдээ дөрвөн газрыг өргөтгөх, таван газрыг шинээр авах юм байна. Тодруулбал, Онон балжийн А, Дэвэлийн арал- Ачит нуур, Хангайн нуруу, Алтан хөхий уулийг өртгөтгөх аж. Харин Хомын тал, Гутайн давааны Хөмүүл голын эх, Баянхонгор хайрхан уул, Хөх нуур Бунбат, Хурх хүйтний хөндийг шинээр авах гэнэ.
Харин Орхоны хөндийг чөлөөлөхөөр тооцсон байна.