НӨАТ-ын ээлжит сугалааны тохирол маргааш болно

НӨАТ-ын ээлжит сугалааны тохирол маргааш болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш буюу энэ сарын 19-ны ням гаригт болно.

Уг сугалаанд 2019 оны 12 дугаар сарын өнгөрсөн сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд иргэдийн худалдан авалт хийсэн баримтууд хамрах юм. Өнгөрсөн сарын баримтуудыг энэ сарын 8-наас өмнө Цахим төлбөрийн баримтын систем буюу ebarimt.mn-д бүртгүүлсэн юм. Энэ удаагийн тохирлын Супер шагнал 60 сая төгрөг байна.

Ташрамд дурдахад, иргэдийн 2019 оны худалдан авалтын НӨАТ-ын урамшууллыг ирэх сард олгохоор ажиллаж байгааг татварын байгууллага мэдээлсэн юм. Урьдчилсан тооцооллоор 139 тэрбум төгрөгийн урамшууллыг 900 мянга орчим иргэнд олгохоор байна.




Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ