Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоосон байна. Нийслэлд шалгалтын арван төв ажиллана. Харин орон нутаг тус бүрт нэг төв ажиллах аж.
Улаанбаатар хотод байгаа 10 төвд 2, 24, 28.45,48, 52.84 -р сургууль болон Монголын үндэсний их сургуульд зохион байгуулахаар төлөвлөсөн бол өмнөх оны төгсөгчид 5 болон 23-р сургуулиудад ЭЕШ өгнө.
Мөн орон нутагт шалгалт авах сургуулиудын тов ч мөн адил гарсан байна. Архангай аймагт "Хүмүүн" цогцолбор сургуульд, Баян-Өлгий аймагт 3-р сургуульд, Баянхонгор аймагт "Номгон" цогцолбор сургуульд, Дархан-Уул аймагт "Оюуны ирээдүй", Дундговь аймагт "Эрдмийн далай" цогцолбор сургуульд, Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуульд, Орхон аймагт 4-р сургуульд, Хөвсгөл аймагт "Ирээдүй 21-р зуун" сургуульд, Багануур "Гүнгалуутай" цогцолбор сургуульд өгөх бол бусад аймгуудад аймгийн төвийн 1-р сургуульд тус тус ЭЕШ өгөх тов гарчээ.