Г.Батхүү агсныг амиа алдах үеийн “13 секундын бичлэг”-т холбогдсон НЭР БҮХИЙ хүн хэн бэ

Г.Батхүү агсныг амиа алдах үеийн “13 секундын бичлэг”-т холбогдсон НЭР БҮХИЙ хүн хэн бэ

Өнөөдөр Г.Батхүү агсны ар гэр болоод тус хэргийн өмгөөлөгч н.Батхуяг нар мэдээлэл хийсэн. Мөн хэвлэлийн хурлын үеэр өмгөөлөгч н.Батхуяг “Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийхэн рүү нэр бүхий этгээд хэргийн талаар мессеж бичсэн. “Би хэргийн талаар харсан, надад 13 секундын бичлэг байгаа” гэж тэр хүн хэлсэн.

Энэ мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүнээс цагдаагийн байгууллага мэдээлэл авахад мэдэхгүй, хараагүй гэж хэлсэн. Одоо тэр хүн өөр асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм билээ гэсэн юм.

Харин энэ хүн нь УИХ-ын нэр бүхий нэг гишүүн нэгэн “сан”-ийг мөнгийг зарим УИХ-ын гишүүдэд бага хүүтэй зээлүүлсэн гэх хэрэгт шалгагдаж байгаа талаар хэвлэлүүд онцолж байна. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэ тухай өөрийн твиттер хуудастаа “АПУ-гийн NTV ийм “кино” зохиол бичээд Ундралжаргалт нь хэвлэлээр зохион байгуулалттай тараах гэж байгаа юм байна. Цагдаад шалгуулахаар одоо өгнө. ‪@BuBaatarkhuu -д, цагдаа хэргийн бодит үнэний талаар мэдээлэл хийхийг шаардаж байна” гэжээ.