Казино тоглосон хэргээр ажлаасаа чөлөөлөгдсөн ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ ажлаа хийж байна уу

Казино тоглосон хэргээр ажлаасаа чөлөөлөгдсөн ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ ажлаа хийж байна уу

2019 оны 11 сарын 06-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гаалийн Ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж гадаадад мөрийтэй тоглосон гэх үндэслэлээр чөлөөлсөн юм.

Тэгвэл Засгийн газрын шийдвэр хэрэгжихгүй байна гэх мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, ажлаас нь чөлөөлсөн гэх Ё.Бат-Эрдэнэ одоог хүртэл ажлаа хийж байгаа талаарх мэдээлэл  зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарав. Түүнийг ажлаа хийж байгаа гэж тус байгууллагын угтагч бүсгүй мэдэгдсэн бол хэвлэл мэдээллийн албанаас нь“Ё.Бат-Эрдэнэ дарга ажилдаа ирэхгүй байгаа. Оных нь хүн мөн томилогдоогүй байна” гэсэн юм.