Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас таван том хүн, нэг хүүхэд гэмтжээ

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас таван том хүн, нэг хүүхэд гэмтжээ

2020.01.25-26-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 381 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 263 нь  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж бэртсний 1 хүүхэд байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3 тус хөдөлгөөнд оролцсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр зогсоосон учир нийт эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө