ВИДЕО: Нарны эрчим хүчийг ашиглан “тэг эрчим хүчний орон сууц”-ыг барьж, Монголчуудыг цахилгааны хомсдлоос гаргахыг зорьж байна

ВИДЕО: Нарны эрчим хүчийг ашиглан “тэг эрчим хүчний орон сууц”-ыг барьж, Монголчуудыг цахилгааны хомсдлоос гаргахыг зорьж байна

Манай улсын хувьд шатахуун болон цахилгаан эрчим хүчний хувьд ОХУ-аас шууд хамараалтай орон. Энэ хамаарлыг бууруулж, эрчим хүчний эх үүсвэрийг бий блгох олон төсөл хөтөлбөрийг санаачилсан байдаг ч өнөөг хүртэл амжилтанд хүрсэн нь үгүй. Тэгвэл Монгол энженерүүд энэ хамаарлыг багасгахаар “тэг эрчим хүчний орон сууц”-ыг барьж, иргэдэд танилцуулж байна.

ВИДЕО:

Энэхүү төслийг Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа аж. Төслийн эхний шатанд байшин, хувийн сууцны дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй дулаалгын технологиудыг боловсруулсан. Харин "Дулаан шийдэл-II” төслийн хүрээнд шинээр байшин барих гэж буй, эрчим хүчээ шийдэх гэж байгаа хүмүүст зориулан сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг танилцуулахыг зорьжээ. Энэ хүрээнд Nearly zero-Energy building буюу "тэг эрчим хүчний орон сууц"-ыг барьж ШУТИС-ийн 5-р байрны хашаанд байрлуулсан байна.

Энэхүү сууцад байрлуулсан дулааны насос ердийн цахилгаан халаагууртай харьцуулахад ойролцоогоор 2.5 дахин бага цахилгаан зарцуулна.

Үлдсэн хэрэглээг нарнаас эрчим хүч хуримтлуулж шийдэх гэнэ. Энэхүү технологиор амины орон сууцанд амьдрадаг аайл өрхүүд хүйтний улиралд дулаанаа 100 хувь шийдэх, харин ид хүйтний үе буюу 12 дугаар сар орчимд 80 хувийг нарны эрчим хүчээр шийдэх боломжтой гэнэ. Ийнхүү бид үргэлжлүүлэн уг хаусыг хариуцсан Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн ахлах инженер Ж.Ганхуягаас тэг эрчим хүчний орон сууцтай холбоотой мэдээллийг тодрууллаа.

Тэрбээр, "Ковид гарснаас хойш амины орон сууцууд нэлээд эрэлт хэрэгцээтэй боллоо. Инэхдээ агаар салхинд гэдэг утгаараа зуслангийн бүсэд хувийн сууц их барьж байна. Харин манай "тэг эрчим хүчний орон сууц"-ны хувьд зуслангийн цэвдэгтэй хэсэгт тохиромжтой. Мөн эрчим хүчийг хэмнэлттэй байлгах үүднээс дулаалгын системд түлхүү анхаарсан юм. Дулаалга сайн байхаас гадна байшинд хүн амьдрах тул эрүүл ахуйн шаардлага хангах тал дээр анхаарч агаар сэлгэлтийн системийг нэвтрүүлсэн. Барилгын ачаалал нь цагт 2 киловатт хална гэсэн тооцоолол хийгдээд үүнийгээ туршаад явж байна. Энгийн 36 м.кв дулаалгагүй орон сууцууд цагт 5-6 киловатт цахилгаан зарцуулдаг. Иймд тэр сууцуудаас хоёр дахин бага цахилгаан зарцуулж байна гэсэн үг" гэв.

Харин энэхүү амины орон сууцны үнэ болон цахилгааны эрчим хүчний хэмнэлтийн талаар тэрбээр, "Манай зураг төслийг ашиглаад иргэд өөрсдөө барина гэвэл мэдээж хямдхан. Харин компаниудаар бариулвал м.кв нь зах зээлд 3 сая орчим байх шиг байна.

Монголчууд сүүлийн үед эрчим хүчний хомсдолд орсон учраас өвөлдөө тогоо хязгаарлуулаад байна шүү дээ. Тэгэхээр аль болох тэр нөлөөлөлд автахгүй байхад анхаарч нарны эрчим хүчний системийг энд суурилуулж өгсөн.

Энэ байшинд нийт 5.6 киловатын цахилгаан хуримтлуулах төхөөрөмж бий. Дотроо 5 киловаттын патерейтэй. Жилийн нийт ачааллаар аваад үзвэл 100 хувь хэмнэнэ. Харин өвлийн ид хүйтний үед 80 орчим хувийг хангана. Гэхдээ энэ нь барилгын дулаалгаас хамгийн их хамаардаг гэдгийг л иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Жишээлбэл 50 м.кв талбайг халаана гэхээр нөгөө гэр нь халдаггүй. Гол нь хэдэн киловатаар халаах вэ гэдэг тооцооллоо гаргаад халаагуураа авбал илүү үр дүнтэй" гэдгийг иргэдэд зөвлөлөө.

Энэхүү хаус нь өөр дээрээ 5.6 киловат тог цахилгаан хуримлуулах боломжтой. Мөн дотроо таван киловатын хуримтлууртай гэнэ. Иймд нар сайн туссан үед цаг гаруй хугацааны дотор өөрийнхөө үндсэн батерейг цэнэглээд түүнээс хойш халаагуурынхаа цэнэгээр дулаанаа хангах бүрэн боломжтой аж. Өөрөөр хэлбэл нэг сараас хойш 100 хувь гэрийн дулааныг зохицуулах боломжтой ба 12 дугаар сар буюу ид хүйтний үед 80 орчим хувийг хангах боломжтой тэг эрчим хүчний орон сууцыг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна.