Ухань хотоос иргэдээ нүүлгэн шилжүүлж явсан Туркийн онгоц “Буянт ухаа”-д түр газарджээ

Ухань хотоос иргэдээ нүүлгэн шилжүүлж явсан Туркийн онгоц “Буянт ухаа”-д түр газарджээ

Коронавирусийн голомт гэгдэж буй БНХАУ-ын Ухань хотоос гадны улс орнууд иргэдээ татан авсаар байна. Өчигдөр манай улс 31 оюутнаа тус хотоос тээвэрлэн авчирсан.

Тэгвэл Ухань хотоос Турк улс иргэдээ өчигдөр нүүлгэн шилжүүлжээ.

Туркийн зэвсэгт хүчний ачаа тээврийн нисэх онгоц өчигдөр Ухань хотоос 42 иргэнээ тээвэрлэж Туркийн Анкарад хүргэсэн байна. Харин Ухань руу нисэж явсан Туркийн онгоц манайд бууж, шатахуунаа цэнэглээд агаарт ниссэн байна. Мөн Туркийн нисэх онгоц Ухань хотод очихдоо засгийн газрынхаа тусламжийн барааг хүргэсэн талаар Daily Sabah мэдээлжээ.

Туркийн зэвсэгт хүчний ачаа тээврийн онгоц




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө