ЦЕГ: Өмгөөлөгч Ж.Батхуягийг мөрдөн шалгах ажилд саад учруулсан гэж шалгаж байна

ЦЕГ: Өмгөөлөгч Ж.Батхуягийг мөрдөн шалгах ажилд саад учруулсан гэж шалгаж байна

УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн агсан Г.Батхүү өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд таалал төгссөн. Талийгаачийн гэр бүлийнхэн түүнийг гаднын нөлөөтэй амиа алдсан гэж үзэж буйгаа хэвлэлийн хурлаар дамжуулан мэдэгдсэн билээ.

Харин энэ үеэр өмгөөлөгч Ж.Батхуяг Эрүүгийн хуулийн 21.9.2-т заасанчлан хэргийн мэдээ, баримтыг задруулсан болохыг хуулийн байгууллагууд шүүмжилж эхэлсэн. Уг хэргийг хуулийн байгууллагынхан шалгаж байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр өмгөөлөгч Ж.Батхуягтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Мөрдөн Байцаах Албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга дэд хурандаа н.Эрдэнэбилэг “Өмгөөлөгч Ж.Батхуяг мөрдөн шалгах ажиллагааны баримт, мэдээллийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодит бус мэдээллийг олон нийтэд задруулж, хэрэг шалгах ажилд саад учруулсан. Тэрээр мэдээлэлдээ амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд, гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлтүүд, хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдүүдийн бичсэн хуурамч зурвас, мэдээ мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдээлсэн. Цагдаагийн байгууллагаас “Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах” гэсэн заалтаар хэрэг нээн шалгаж байгаа”.

Мөн хохирогчийн ар гэрээс Г гэгч 15 сая төгрөг хуурамчаар мэхлэн авсан талаар хэлэхдээ  “Хэргийг одоогоор шалгаж байна. Г гэх этгээд нь дээрхээс гадна зургаан удаагийн үйлдлээр 275 сая төгрөгийг бусдаас залилан авсан хэрэг нь тогтоогдсон байгаа. 13 секундын бичлэг байгаа юу гэдэг одоогоор тогтоогдоогүй байна” гэлээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө