Монгол Улсад 4.6 мянган гадаадын иргэн ажиллаж байна

Монгол Улсад 4.6 мянган гадаадын иргэн ажиллаж байна

Монгол Улсад  4.6 мянган гадаадын иргэн ажиллаж байна. Эдгээр иргэдийн зарим нь цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа бол зарим нь орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.

Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 3.8 мянга нь эрэгтэй, 0.8  мянга нь эмэгтэй байгаа юм. Тэдгээрийн хамгийн их нь буюу 1.8 мянган нь уул уурхайн салбарт ажиллаж байна. Түүнчлэн олборлолт, боловсрол, үйлчилгээний салбарт ихэвчлэн ажиллаж байгаа аж.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 36.2 хувь нь БНХАУ-ын, 8.8 хувь нь Австрали Улсын, 7.1 хувь нь ОХУ-ын, 6.1 хувь нь БНСУ-ын, 5.3 хувь нь АНУ-ын, 4.3 хувь нь БНСВУ-ын иргэн байна. Түүнчлэн Филиппин, Их британи, Канад, Япон, Энэтхэг, Индонез улсын харьяат иргэд байгаа юм.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө