Эрээн дэх 300 гаруй иргэн өнөөдөр ирнэ

Эрээн дэх 300 гаруй иргэн өнөөдөр ирнэ

Коронавирусын халдвар гарсантай холбоотой Монгол Улс 31 иргэнээ БНХАУ-аас татан авсан. Харин өнөөдөр Эрээн хотоос 300 гаруй иргэнээ авчрах юм байна. Иргэдийг авч ирэх дөрвөн автобус өглөө дөрвөн цагт замдаа гарсан. Тус ажлыг гүйцэтгэхээр Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газар болон Хил хамгаалах ерөнхий газар хамран ажиллаж байна.

Албаныхан тэднийг хэдэн цагт ирэхийг нууцалж байгаа бөгөөд эх орондоо ирэхээр нь Халдварт судлалын үндэсний төвд тусгаарлан эмчийн үзлэг шинжилгээ хийх юм байна.