Найман тонн нүүрсийг элсэн доор нуун нийслэлд оруулахыг завдсан хэрэг гарчээ

Найман тонн нүүрсийг элсэн доор нуун нийслэлд оруулахыг завдсан хэрэг гарчээ

Засгийн газрын 62-р тогтоолын хүрээнд өнгөрсөн оны тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрс түлэх, оруулахыг хориглосон.  Гэвч энэхүү тогтоолос хойш түүхий нүүрс оруулахыг завдсан зөрчлүүд гарсаар байна. Тодруулбал энэ сарын хоёрны өдөр иргэн Б том оврын авто машинаар найман тонн түүхий нүүрсийг элсэн доор нуун далдалж тээвэрлэж явсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас илрүүлсэн байна. Мөн Өлзийт-1 шалган нэвтрүүлэх товчоогоор өчигдөр (2020.02.03) шөнө нэвтэрсэн 7600 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр, иргэн С Тавантолгойн есөн шуудай нүүрс тээвэрлэж явсаныг илрүүлж ХУД-ийн цагдаад шилжүүлсэн байна. Тэдгээр нүүрсийг одоогоор Амгалан дулааны станцад буулган  шалгах ажиллагаа явагдаж байна.

Зөрчлийн тухай хуулиар нйислэл рүү түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан болон хэрэглэж буй хувь хүнийг 300 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 3 хүртэлх сая төгрөгөөр торгох хуулийн заалттай байдаг.