НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн олгоно

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн олгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэмэгдсэн өртгийн албан татварын(НӨАТ) урамшууллын буцаан олголттой холбоотой асуудлыг хэлэлцэж энэ сарын 10-наас эхэлж иргэдийн дансанд орохоор боллоо.

 Татварын ерөнхий газар “2019 оны НӨАТ-ын буцаан олголт авах 911707 иргэний 146,1 тэрбум төгрөгний  буцаан олголт” хийгдэхийг мэдэгдсэн. Нийт буцаан олголт авах иргэдийн 359170 иргэний 14,9 тэрбум төгрөгний буцаан олголтод эрсдэл тооцсноос 996 иргэнд 2,1 тэрбум төгрөг системд хянагдаж байгаа төлөвт байгаа юм байна.  Эрсдэл тооцох явцад үүрэн телефоны операторуудаас нэг иргэн өдөрт 8392 баримт буюу  346 сая төгрөгийн баримт шивсэн, мөн шатахуун импортлагч аж ахуйн нэгжээс нэг иргэн 16 баримт буюу 73 сая төгрөгний баримтыг оруулсан тохиолдол гарсныг одоогоор шалгаж байгаа юм байна.