iPhone болон андройд утсыг ижил цэнэглэгчтэй байхаар хуульчилжээ

iPhone болон андройд утсыг ижил цэнэглэгчтэй байхаар хуульчилжээ

Европын Холбоо iPhone болон андройд утсыг нэг цэнэглэгч хошуутай байлгах хуулийн төслийг баталжээ. Европарламентын гишүүдийн дийлэнх нь уг хуулийг дэмжсэн байна.

Цэнэглэгч хошуу нь таардаггүйгээс болж хүмүү электрон хэрэгсэл авах бүртээ шинээр цэнэглэгч авах шаардлагатай болдог. Энэ нь электрон хог хаягдлыг маш ихээр нэмэгдүүлдэг гэж тэд үзсэн байна. Харин Apple компани “Европын Холбоо инновацийг дэмжихээс илүүтэй муутгах нөлөөтэй хуулийн оронд хэрэглэгчдэд шинэ технологи авчрахыг дэмжих хууль гаргах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн юм.