БНХАУ-д зориулсан "Нэг хүн-мянган төгрөг хандивлая" аян эхэллээ

БНХАУ-д зориулсан "Нэг хүн-мянган төгрөг хандивлая" аян эхэллээ

Өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д  хөрш орон БНХАУ-д тусдах хандивын аяны талаар  Монголын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Үндэсний Ассоциаци, Монгол-Өвөрмонголын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүд, бизнесийн байгууллагын төлөөллүүд мэдээлэл хийлээ.

Коронавирусын халдвар хурдацтай тархаж, дэлхийн олон оронд онц байдал зарлахад хүрээд байгаа энэ хэцүү цаг үед Монголын ард түмэн гамшигт өртсөн БНХАУ-ын ард иргэд, хүүхэд залууст туслах халуун сэтгэлийн хандивын аяныг “Нэг сарын хугацаанд-нэг хүн 1000 төгрөг” сэдвээр Монголынхоо нийт ард түмний дунд өрнүүлэх гэж байна.

Хуралд оролцогчид хэлэхдээ “БНХАУ-ын талаас  Монголын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Үндэсний Ассоциацитай нягт хамтран ажилладаг. Бидний зохион байгуулж буй үзэсгэлэн худалдааг үргэлж дэмжин ажиллаж, шаардлагатай зээл тусламжийг олгодог. Тиймээс энэхүү аянд хүн бүхэн чин сэтгэлээсээ оролцоно гэдэгт итгэж байна” гэсэн юм.

"Нэг хүн-1000 төгрөг хандивлая" уриан дор явагдаж буй халуун сэтгэлийн аян нь нэг сарын хугацаатай буюу хоёрдугаар сарын 2-оос гуравдугаар сарын 2-ныг хүртэл зохион байгуулагдах юм байна.