"Гандантэгчинлэн хийд шатаж байна" гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

"Гандантэгчинлэн хийд шатаж байна" гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

Өнгөрсөн шөнө (2020.02.05) 21:56 минутын үед Гандантэгчинлэн хийдийн урд байрлах нийтийн байранд гал гарлаа гэх дуудлага Онцгой байдлын албаны гал түймэр унтраах ангид иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй болон Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах хоёр анги шуурхай ажиллан галыг бүрэн унтраасан байна.

Уг байшин нь нэгдүгээр давхартаа нийтийн байр, хоёр давхартаа оффисын зориулалтаар ашигладаг байшин бөгөөд төв гандантай ойр байрладаг тул олон нийтийн сүлжээгээр “гандан шатаж байна” гэх  мэдээлэл тархсан нь ташаа мэдээлэл гэдгийг ОБЕГ мэдээллээ. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.