Нийгмийн даатгалын дөрвөн төрлийн үйлчилгээг И-Баримт апп ашиглан авах боломжтой боллоо

Нийгмийн даатгалын дөрвөн төрлийн үйлчилгээг И-Баримт апп ашиглан авах боломжтой боллоо

Нийгмийн даатгалын дөрвөн төрлийн үйлчилгээ тодруулбал насны хишиг, алдарт эхийн тэтгэмж, жирэмсний тэтгэмж, цалинтай ээжийн тэтгэмжийг И-баримт аппликейшн ашиглан авах боломжтой болжээ.

Өөрийн бүртгэлээр и-баримт аппликейшнд нэвтрэн орж тэтгэмж авахыг зөвшөөрсөн ИЛГЭЭХ товчийг хоёрдугаар сарын сарын 8-ны өдрөөс өмнө дарснаар и-баримтад бүртгэлтэй дансанд халамжийн мөнгө олгогдох юм байна. Хэрэв “илгээх” товч гарч ирэхгүй бол и-баримт аппликейшиндаа шинэчлэлт /Update/ хийхийг санууллаа.