АТҮТ: Зорчигчдынхоо биеийн байдлыг хянан, халууныг нь шалгаж ажиллаж байна

АТҮТ: Зорчигчдынхоо биеийн байдлыг хянан, халууныг нь шалгаж ажиллаж байна

Авто тээврийн үндэсний төвөөс/АТҮТ/ коронавирусаас сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна. Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Засгийн газраас хөл хорио тогтоосон учраас орон нутаг руу зорчих хөдөлгөөн ихэссэн. Тиймээс зарим чиглэлүүдэд техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслүүдийг нэмэлтээр төлөвлөн тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулан ажиллаж байгаа юм байна.

Мөн зорчигч тээврийн төвүүд болох Драгон, Тэнгэр, Лавай автовокзалуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, мэргэжлийн эмчээр жолооч болон зорчигчийн биеийн байдалд хяналт тавиулан, анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж, биеийн халууныг нь шалгаж байгаа юм байна.

АТҮТ-өөс жилдээ 1000 гаруй тээврийн хэрэгслээр 2,6 сая зорчигч хот хооронд зорчдог бөгөөд цаг агаар болон замын нөхцөл байдал, онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор шуурхай арга хэмжээг даатгалын байгууллагуудтайгаа хамтран хэрэгжүүлдэг талаар тус үйлдвэрийн газраас мэдээлсэн юм.