Дуучин Нара таван сая төгрөгийн хандив цуглуулан амиа алдсан охидын аавд өгчээ

Дуучин Нара таван сая төгрөгийн хандив цуглуулан амиа алдсан охидын аавд өгчээ

Дархан уул аймагт бага насны гурван хүүхэд харамсалтайгаар эндсэн хэрэг хоёр хоногийн өмнө /2020.02.05/ гарсан. Талийгаачдын ар гэрт олон хүн хандив өгөх хүсэлтээ илэрхийлсний дагуу дуучин Нара буюу М.Нарантуяа хандивын аянг өрнүүлсэн байна.

Хандивын дагуу нэг хоногийн дотор таван сая төгрөг цугларсан бөгөөд охидын аав Г.Чинбатын данс руу шилжүүлсэн талаар дуучин Нара өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.

Мөн Дархан Уул аймгийн иргэд нэгдэн охидын ар гэрт туслахаар “Нэг хүн 1000 төгрөг” хандивын аяныг өрнүүлж эхлээд байна.