Талийгаач охидын ээж нөхрөөсөө салсан гэдэг нь худал мэдээлэл байжээ

Талийгаач охидын ээж нөхрөөсөө салсан гэдэг нь худал мэдээлэл байжээ

Хоёр хоногийн өмнө золгүй явдлаар амиа алдсан охидын ээж нь холбогдох дугаар руу залган “Өөрт нь данс байхгүй бөгөөд охидын аавтай холбоо тасарсан” гэх мэдээллийг өгсөн талаар хэвлэлүүдэд мэдээлэл гарсан. Мөн 948832.. дугаараас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү залгаж “Г.Чинбат, н.Алтанзул нар салсан. Хандивын мөнгийг Чинбатын дансанд шилжүүлж болохгүй” гэдэг мэдээллийг өгсөн байна.

Тус хэргийн үнэн эсэхийг шалгахаар  талийгаач охидын авга эгч н.Батсүрэн, авга ах н.Чинзориг, нагац эгч н.Алтантуяа нартай холбогдоход

“Г.Чинбат, н.Алтанзул нар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гурван охиныхоо хамт амьдарч байгаад, ажлын улмаас Дархан-Уул аймагт шилжин ирсэн. Охидын аав Г.Чинбат нь Өмнөговь аймагт улирлын чанартай ажил эрхэлдэг ч тухайн үед амралтаараа авто засварын  газарт ажиллаж байсан. Хэрэг гарсан өдөр Г.Чинбат ажилдаа явж, охидын ээжийг цэцэрлэгийн эрхлэгч дуудсан тул охидоо түр эзгүй орхисон хойгуур тус хэрэг гарсан” гэсэн мэдээллийг өгсөн байна.

Хуурамч дуудлагыг хэн гэдэг хүн, ямар зорилгоор өгсөн нь тодорхойгүй байна. Талийгаач охидын ээжтэй холбогдон хандивыг үргэлжлүүлэх талаар асуухад  "Сайхан сэтгэлээрээ хандиваа өргөж байхад бид цаашаа гэхгүй ээ" гэж хэлжээ.