КОРОНАВИРУС: Арвайхээр сумын зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоожээ

2020-02-09 18:06

Өвөрхангай аймгийн иргэнээс Коронавирус биш H3N2 вирус илэрчээ

Өчигдөр /2020.02.08/ Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд коронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдсан байна. Тус иргэн нь нэгдүгээр сарын 30 нд БНХАУ-ын Шилийн гол аймгаас гарч, Эрээн хотоор дамжин Замын-Үүд боомтоор Монголд орж ирсэн байдаг.

Тэгвэл тус иргэнээс шинэ төрлийн коронавирус илрээгүй, харин A хүрээний H3N2 вирус илэрсэн байна. Энэ тухай Өвөрхангай аймгийн засаг дарга н.Ганболд facebook хуудастаа “ХӨСҮТ-ээс шинжилгээний хариу гарсан тухай мэдээллийг дөнгөж сая ирүүллээ.Тусгаарлагдсан иргэнээс шинэ төрлийн коронавирусын халдвар илрээгүй байна. Шинжилгээний хариугаар тус иргэн А хүрээний H3N2 вирусээр өвчилсөн болох нь тогтоогджээ” гэж мэдэгджээ.

2020-02-09 16:18

КОРОНАВИРУС: Арвайхээр сумын зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоожээ

Өчигдөр /2020.02.08/ Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд коронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдсан байна. Тус иргэн нь нэгдүгээр сарын 30 нд БНХАУ-ын Шилийн гол аймгаас гарч, Эрээн хотоор дамжин Замын-Үүд боомтоор Монголд орж ирсэн байна. Тус иргэн нь Шилийн гол аймагт хөлсөөр мал малладаг нэгэн ажээ. 

Одоогоор өвчтөний биeийн байдал дунд зэрэг халуурч, ханиалгах шинж тэмдэгтэй бөгөөд хамт байсан хавьтлын 10 гаруй хүнд тандалт судалгаа хийж байгаа ажээ. 

Харин энэхүү хорио цээрийн дэглэмтэй холбогдуулж Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг төрөлжсөн зах, томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаанд хааж, зогсоосон байна. 

Арвайхээр сумын засаг даргын захирамж