Ой найман сартай хүүхэд резинэн чихрэнд хахаж нас баржээ

Ой найман сартай хүүхэд резинэн чихрэнд хахаж нас баржээ

Энэ сарын 7-ны өдрийн 7:30 цагт гэртээ чихэр идэж байсан ой найман сартай хүүхэд хахаж нас барсан хэрэг гарчээ. Архангай аймгийн Өлзийт сумын нутагт оршин суудаг ой найман сартай Г.Э нь гаднаа  харагдах ил гэмтэл шархгүйгээр нас барсан байжээ. Хэргийн газарт очиж шалгасан хуулийн байгууллагынхны урьдчилсан дүгнэлтээр хүүхэд резинэн чихэр идэж байгаад хоолойд нь тээглэж улмаар хахаж нас барсан байжээ.Уг хэргийг Архангай аймгийн цагдаагийн хэлтэст материалжуулан шалгаж эхэлсэн байна.

Өнгөрөгч долоо хоногт гэртээ цоожтой үлдсэн гурван хүүхэд хэрэглээний халуун ус асгарч цахилгаан үүсгүүрт хүрч улмаар тогонд цохиулан гурвуул харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарч олныг цочирдуулсан билээ.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг бага насны хүүхдийг байнгын хараа хяналтанд байлгах, хүүхдэд аюул учруулж болохуйц ахуйн хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.