Гурван настай охин угаарын хийд хордож нас баржээ

Гурван настай охин угаарын хийд хордож нас баржээ

Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Өнгөрөгч баасан гарагийн /2020.02.07/ 21.58 минутад иргэнээс угаарын хийд хордсон гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход гурван настай эмэгтэй хүүхэд нас барсан. Зургаан настай хүүхэд угаартсан байдалтай байсан тул сэхээн амьдруулах тасагт шилжүүлж эцэг, эхийг хордлогын төвд хүргүүлсэн. Эдгээр иргэний биеийн байдал тогтворжсон. Шалтгаан нөхцлийг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулахад уг айл шахмал түлшийг их хэмжээгээр зууханд хийсэн, яндангийн сойлтыг хаасан, үнс их хэмжээгээр дүүрсэн байсныг тогтоон ажилласан. Мөн угаарын хий мэдрэгчийг суурилуулсан ч зайг нь салгаснаас болж ийнхүү харамсалтай хэрэг гарсан байна. Улмаар угаарын хийн хордлогоор хүүхэд нас барсан гэдэг нь тогтоогдсон" гэлээ. 

Иймд угаарын хийн мэдрэгч дуугармагц агаар сэлгэлтийг нэн даруй хийх болон мэргэжлийн байгууллагад дуудлага өгөхийг зөвлөлөө.

Мөн угаарын хий мэдрэгчийг цагны сэрүүлэгтэй андуурч зайг нь салгаж, оролдож болохгүй гэдгийг санууллаа. 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө