“Оргио” тахианы байранд гал гарч, 12 мянган дэгдээхэй шатжээ

“Оргио” тахианы байранд гал гарч, 12 мянган дэгдээхэй шатжээ

Энэ сарын 7-нд нийслэлийн Налайх дүүрэгт байрлах “Оргио” компанийн тахианы байранд гал гарч, олон тооны дэгдээхэй шатсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, “Оргио” компанийн үйлдвэрийн хашаан дах өндөг дарах байрны галлагааны өрөөнд гал гарч, дотор нь байсан 12 мянга гаруй тахиа, дэгдээхэй шатаж, угаартаж үхсэн байна.

Хэргийг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ба галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар шинжээчид ажиллаж эхэлжээ.