Алга болоод 25 хоносон бүсгүйн сураг одоо болтол гараагүй байна

Алга болоод 25 хоносон бүсгүйн сураг одоо болтол гараагүй байна

Нэгдүгээр сарын 20-ны өдөр нэгж авахаар Баянхошуу орчим гэрээсээ гараад сурагггүй алга болсон н.Наранмандах бүсгүйн талаар бид өмнө нь мэдээллэж байсан. Бүсгүйг эрэн, хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд сураг гаралгүй 25 хонож байна.

Түүний МУБИС-ийн автобусны буудал дээр ганцаараа явж байгаа нь хяналтын камерт бичигдсэн ч бусад камер шаардлага хангаагүйн улмаас хаашаа явсныг тогтоож чадахгүй байгаа юм.

Бүсгүйн ээж Х.Одгэрэл “Жаахан хүүхэд биш, 30 настай охин маань хэл сураггүй алга болсонд үнэхээр гайхаж байна. Миний охин шөнө орой гадуур гардаггүй, ажилдаа гарахдаа ч хаана яваагаа утсаар гэр бүлийнхэндээ хэлдэг, элдэв муу зуршилгүй, хүмүүжилтэй хүүхэд. Хэн нэгний гарт орчихсон болов уу л гэж бодох юм. Охиноо мэнд байгаасай л гэж найдаж сууна” гэж хэлсэн юм.

Тэрээр гэрээсээ гарахдаа хар ногоон өнгийн малгайтай куртка, хар өмд, богино түрийтэй үдээстэй хар гутал өмссөн байжээ. Түүнийг харсан, сураг гаргасан хүн холбоо барьж, туслахыг хүсэж байна.