САЙН МЭДЭЭ: Тээврийн цагдаагийн албаныхан зургаан настай охины амийг аварчээ

САЙН МЭДЭЭ: Тээврийн цагдаагийн албаныхан зургаан настай охины амийг аварчээ

Тээврийн цагдаагийн албаныхан өчигдөр зургаан настай охины амийг аварчээ. Тодруулбал,  “Сонгинохайрхан дүүгийн захын гэр хорооллоос  ХӨСҮТ хүртэл явахад нэг талдаа цаг гаруй хугацааг зарцуулдаг. Тус дүүргээс  амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан зургаан настай охиныг  яаралтай эмнэлэгт хүргэх шаардлагатай болсон байна. Энэ үеэр  Тээврийн цагдаагийн албаны хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж охиныг 13 минутын дотор ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт авчирснаар охины амь насыг аварч чаджээ. Хэрэв энэ хугацаа таван минутаар хоцорсон бол өнөөдөр хорвоо дээр нэгэн бяцхан зүрх дахин цохилохгүй болох байжээ.

Тээврийн цагдаагийн албаныхан эмнэлэг хүрэх замын бүх гэрлийг ногоон болгож,  хурдан зорчих боломжоор хангаж өгсний үндсэнд  охин өнөөдөр аав ээжийнхээ хажууд байна. Бяцхан охиныг аав ээжтэйгээ  үлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн Д.Амарсайхан даргатай Тээврийн цагдаагийн албаны хамт олонд охины ар гэрийнхэн ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖЭЭ.  

Хүний амь насыг аврахад нэг ч хором багадахгүй гэдгийг дээрх удаагийн жишээ харуулж байна.  Тиймээс жолооч та бүхэн түргэний машинд заавал зам тавьж өгч байгаарай.