Жүжигчин Л.Нурбулан таалал төгсжээ

Жүжигчин Л.Нурбулан таалал төгсжээ

Нэрт алиалагч, жүжигчин Т.Латиф агсны бага хүү, жүжигчин Л.Нурбулан таалал төгсжээ. Цэнхэр дэлгэцээр олон хүнд инээд хөөр бэлэглэдэг байсан тэрээр уушгины буглаа өвчнөөр оношлогдож, цаг алдалгүй хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн боловч өвчин нь хүндэрч, БНХАУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон аж.

Түүний хагалгаанд зориулж мэргэжил нэгт нөхөд нь "Дулаан сэтгэл" гэх хандивын аян өрнүүлж, сайхан сэтгэлт Монголын ард түмэн сэтгэлийн хандиваа өргөж хагалгааны зардалд нь нэмэрлэж байсан билээ. Түүний ар гэр, найз нөхөд, мэргэжил нэгт андуудад нь Монголын ард түмний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.




“BONUS BOOST” BSB-д

15 цагийн өмнө