Шилийн Богд чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаалаа

Шилийн Богд чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаалаа

Цагаан сарын баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэхийг хориглосонтой холбогдуулан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэр Шилийн Богд уул чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглолоо. Шинэ төрлийн Covid 2019 шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор "Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй" хэмээн дээрх асуудлаар тус аймгийн Засаг дарга өнөөдөр захирамж гаргасан байна.